ЗАХИАЛГА
Захиалагч нь бичиг баримт, материалаа илгээж, орчуулгын хэл, хугацаа болон шаардлагыг товчхон бичиж ирүүлнэ.
3-6 сек
Доор захиалга хүлээн авахаас эхлээд бэлэн эх хувийг хүлээлгэж өгөх хүртэлх ажлын дарааллыг харууллаа.
Захиалагч нь бичиг баримт, материалаа илгээж, орчуулгын хэл, хугацаа болон шаардлагыг товчхон бичиж ирүүлнэ.
Ирүүлсэн материалтай танилцсаны дараа үнийн санал болон хугацааг тохиролцож, нэхэмжлэхийг илгээж, төлбөрийг хүлээн авсны дараа захиалгыг баталгаажуулж и-мэйлээр илгээнэ.
Орчуулгыг мэргэжлийн орчуулагч гүйцэтгэхдээ нэр томьёо, баримтын бүтэц болон албан бичгийн стандартыг чанд мөрдөнө.
Орчуулсан материалыг дотоод хяналтаар нягталж, тамгаар баталгаажуулж, албан хэрэгцээнд ашиглах боломжтой болгоно.
Гарын үсэг, тамгатай баримтыг чанартайгаар сканнердаж, тохиромжтой PDF форматаар хадгална.
Хэрэглэгчид эцсийн PDF файл болон захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг хавсарган и-мэйлээр илгээнэ.
Хэрэв танд цаасан эх хувь хэрэгтэй бол манай оффист биечлэн ирж авах боломжтой.
📩 Захиалгын материалыг танилцсаны дараа төлбөрийн нэхэмжлэхийг и-мэйлээр илгээнэ.
💳 Төлбөрийг бүрэн төлсний дараа таны захиалга баталгаажна.
🧾 И-баримтыг захиалагчийн шаардлагын дагуу хувь хүн болон байгууллагаар олгоно.
💰 Үйлчилгээний үнэ орчуулах материалын агуулга, хэмжээ, хэлнээс хамаарна. Дэлгэрэнгүйг Үйлчилгээний үнэ хэсгээс үзнэ үү.
📅 Орчуулгыг захиалга баталгаажсанаас хойш 24 цагийн дотор гүйцэтгэнэ.
⏱ Ажлын цагт орчуулах материалын хэмжээ, хэлээс шалтгаалан ихэвчлэн 1-2 цагийн дотор бэлэн болно.
📦 Материалын хэмжээ их байгаа тохиолдолд дараагийн ажлын өдөрт шилжиж болно.
🕘 Оффисын ажиллах цагаас гадуур ирсэн захиалгыг дараагийн ажлын өдөрт бэлэн болгож өгнө.
⚡ Яаралтай орчуулгын гүйцэтгэх хугацаа нь материалын хэмжээ болон орчуулгын хэлнээс хамаарна.
✅ Орчуулга бүрийг ерөнхий орчуулагч хоёр удаа шалгана.
🔒 Хэрэглэгчийн материалын нууцлалыг бүх шатанд чанд хадгална.
♻ Хэрэглэгч ирж аваагүй цаасан хувийг хадгалалтын хугацаа дууссаны дараа устгана.
🏛 Орчуулга нь Элчин сайдын яам, Консулын газар болон төрийн байгууллагад ашиглахад тохиромжтой.
📷 Анхны үнэлгээг тогтоох, захиалга эхлүүлэх зорилгоор эх материалын чанартай зураг явуулж болно.
📍 Манай оффис дэргэдээ нотариатын газартай тул бичиг баримтыг баталгаажуулахад амар.
📌 Нотариатын тамга нь ихэвчлэн Монгол Улсад ашиглах эсвэл Апостиль гэрчилгээтэй баримтад шаардлагатай. Ихэнх тохиолдолд нэмэлт нотариатын тамга шаардлагагүй.
📝 Захиалга өгөх
1. Орчуулгын баримт, материалаа манай и-мэйл хаяг руу илгээнэ үү.
2. Бид үнийн санал, хугацааг бэлтгэж, хариу и-мэйл хүргүүлнэ.
3. Захиалга баталгаажсаны дараа орчуулга эхэлнэ.
4. Бэлэн болсон орчуулгыг тамгатай PDF хувиар илгээнэ.
Эсвэл материалаа шууд: linguocat@gmail.com хаяг руу илгээнэ үү